Надад санал байна ...

Санал асуулга үүсгэх
Нийслэл
Бусад Нийтийн бие засах газрын ашиглалт, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилээр гүйцтгүүлэх

​​​​ Зорилго: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах. Байршил: Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүрэг 27-р хороо СХДЗДТГ-ийн төв байрны хойд талд...


  • Үүсгэсэн:
  • Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба
Эдийн засаг Цалинтай ээжийн 50000 төгрөг нэмэх

Ганц уут живх авч хүрэх цалинтай ээж гэх том тодотголтой мөнгийг нэммээр байна. Олон нялх хүүхэдтэй ээжүүдэд бодит дэмжлэг болно. 


  • Үүсгэсэн:
  • АРИУН
Боловсрол Их дээд сургуулийг хотоос нүүлгэх

Улаанбаатар хотоос их дээд сургуулиудыг бусад хот аймгуудад яаралтай хуваарилан нүүлгэвэл олон талын ашигтай 


  • Үүсгэсэн:
  • ГАН-ЭРДЭНЭ
Гэр бүл Хүүхдийн мөнгийг ялгаварлах нь буруу…

Энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамааруулан олгохоор тусгасан. Үүнийг буруу гэж үзэж байгаа ба энэхүү шийдвэрээ эргэж харахыг хүсэн санал хүргэж байна. Зөвхөн өөрийн тохиолдлоор жишээ болгон хэлэхэд:  Миний бие 3 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй 2 бага хүүхдээ харан гэртээ...


  • Үүсгэсэн:
  • А.БҮРЭН-ЭРДЭНЭ
Эрүүл мэнд Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авмаар байна.

4 хүүхэд тутмын нэг нь таргалалт, идүүлэл жинтэй байгаа нь олон өвчний эх суурь болж байна. Чихэр, амт оруулагч ихтэй, жингийн илүүдэл үүсгэдэг ундаа, чихэр, амттан, чипс зэрэг хүүхдэд зориулсан хоол хүнсийг Малайзын туршлагаар тусгай тэмдэглэгээтэй болгох, сурталчилгааны цагийг хязгаарлах хэрэгтэй...


  • Үүсгэсэн:
  • ЗАНДАРААБАЙДИ
Хүний эрх Нүүрсний хулгайчдын нүүрсийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хэрэгтэй.

Хулгайн эд зүйлс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.Иймээс хулгайгаар нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг УЛСЫН ОРЛОГО болгох нь зөв.


  • Үүсгэсэн:
  • ОДОНЧИМЭГ
Улс төр Төрийн албаа цомхтгоочээ,

Төрийн албаа цомхтгож, давхацсан чиг үүргүүдийг нь нэгтгэж, төсөв мөнгөө хэмнээчээ. Яам тамгын газруудаа улам л нэмээд байх юм. 


  • Үүсгэсэн:
  • Ж.АМАРБАЯР
Бизнес Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой импортын татварыг 0 болгох

Дэлхий даяар сүүлийн 3 жил Корона цар тахлын улмаас эдийн засгийн хүнд байдалд байсаар байна. Монгол Улс ч Үндэсний үйлдвэрлэл сайн хөгжөөгүй байснаас болоод бараа бүтээгдэхүүний хомсдолд тодорхой хэмжээнд орсон. Бид цаашид ашиг малтмалаа дотооддоо боловсруулж Үндэсний үйлдвэрлэлээ хурдан хугацаанд...


  • Үүсгэсэн:
  • Л.НАЦАГ
Төрийн үйлчилгээ Цахилгааны төлбөр дээр нэмж авдаг хууль бус төлбөрүүд

Цахилгааны төлбөр дээр сар бүр нэмж авдаг хууль бус нэмэлтүүдийг шалгана уу. Жишээ нь: Сэргээгдэх эрчим хүчний төлбөр Телевизын төлбөр Хур системын төлбөр Хогны төлбөр


  • Үүсгэсэн:
  • БАТТУЛГА
Үзвэр үйлчилгээ Homemedia cabel TV gomdol

Хэрэглэгч болоод 3 жил болсон. Хэрэглэхээ болиод гэрээг цуцлаад өөр хэрэгдэгч рүү гэрээг шилжүүлэхгүй бол хэрэглээгүй байсан ч үндсэн багцын төлбөрөө авна гэж хэрэглэгчийн эрхийг илт хууль зөрчиж бгааг шалгаж шийдвэрлэж өгнө үү


  • Үүсгэсэн:
  • БАТТУЛГА
Насанд хүрээгүй хүүхдийн хараа хяналт Монголын Хүүхэд ,гэр бүлийн мэдээллээр мөнгө хүүлэгч гадны байгууллагуудын асуудлыг цэгцлэх цаг

Тусламж ирсэний дараа хүүхдүүд хавартаа ганц витамин, зундаа бага сага хичээлийн хэрэгсэл, өвөл ганц нэг дулаан хувцастай золгодог аж. Бяцхан үрсийн хиргүй сэтгэлээс гарсан ээж нь ажилгүй, аав нь архичин гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл, улс орны нүүр царайг харуулж байж орж ирсэн энэ тусламж ма...


  • Үүсгэсэн:
  • НОРОВСҮРЭН
Бусад Нийтийн бие засах газрын ашиглалт, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилээр гүйцтгүүлэх

​​​​ Зорилго: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах. Байршил: Улаанбаатар хот Сонгинхайрхан дүүрэг 27-р хороо СХДЗДТГ-ийн төв байрны хойд талд...


  • Үүсгэсэн:
  • Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба
Шударга ёс Гоо сайхны өндөр үнэтэй үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлснийг болиулмаар байна.

Гоё залуу харагдах нь хувь хүний эрх боловч эрүүл мэндийн зайлшгүй хэрэгцээ биш.  Тансаг хэрэглээ. Гэтэл ном, хүүхдийн номын худалдаа ч НӨАТ-тай. НӨАТ-аа бүгдээрээ төлдөг болмоор байна. Татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулна уу.


  • Үүсгэсэн:
  • ЭРДЭНЭЦЭЦЭГ
Замын хөдөлгөөн Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудлыг цэгцэлмээр байна.

Монголд жилд 50 мянга орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригддаг. Зам тээврийн ослын дийлэнх  шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэхтэй холбоотой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тооцох хариуцлага маш сул байна. Дор хаяж 4 жилээр эрх...


  • Үүсгэсэн:
  • С.ЦЭВЭЭНСҮРЭН
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАНЫГ СОНСОЖ БАЙНА…

    Танд засаг төрд шууд хаяглах тодорхой санал байна уу? Танд өөрийн санал бодол, үгээ хүргэх талбар үгүйлэгддэг үү? Яаж өөрчилбөл, ямар шийдвэр гаргавал Монголын хөгжилд нэн тустай вэ? Хаана, юу хийвэл, хэрхэн өөрчилбөл Таны амьдрал, улс оронд онц чухал хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болж байна вэ? Нэг хүнд оногдох газар нутаг, эрдэнэс баялаг, мал сүргээр арвин, агуу их түүхтэй, ардчилсан Монгол орноо хөгжүүлэх өргөн боломжоо яаж илүү бодитой ашиглах вэ? Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын эх үндэс нь иргэн Таны санал. Асуудал бэрхшээлийг давах, бурууг засах, зөвийг тэтгэх мэргэн ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, үнэт санал Танд бий. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрнэ гэдэг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Таны эрх. Иргэнийхээ санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. E-tanhim.gov.mn иргэн Таны санал бодол, дуу хоолойн чөлөөт индэр байх болно. Засгийн газар Таны саналыг тасралтгүй хүлээн авах талбар байх болно. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчад шууд хүрнэ. Улс орноо хөгжүүлэх санал бүхнийг хүндэтгэн хүлээн авч, заавал хариу өгч байх болно. Өдөр бүр холбоотой байя! Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн Таныг сонсож байна. Та саналаа хэлээрэй, бичээрэй.

  • Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд өөрчлөхийг хүссэн зүйлийн тухай санал асуулга үүсгэж иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Таны үүсгэсэн санал асуулгыг админ хүлээж авч зөвшөөрсний дараа нийтлэгдэхийг анхаарна уу. Нийтлэгдсэний дараа асуулгын агуулгыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй юм.