Энэ саналыг юу гэж бодож байна?

images

Ш.А гэгч нь фэйсбүүкийн “Boyko Bou” гэх хаягаар бага, өсвөр насны охидууд руу нүцгэн зураг  /эрэгтэй хүний/ явуулан оронд нь охидын нүцгэн зургийг авч улмаар миний хэлснийг хий, нүцгэн зургаа явуул, надтай видео дуудлага хий үгүй бол чиний зураг надад байгаа, олон нийтийн сүлжээнд цацаж чадна гэж заналхийлдэг, охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлэн авч удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлсэн байдаг.

Улмаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй О.Н-тэй бэлгийн харьцаанд орсон гэх мэт нийт 4 гэмт хэргийг Ш.А нь үйлдсэн болохыг тогтоожээ. 

Үүнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хариуцлагад татаж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял оногдуулсан байна. 

Энэ мэт кэйсүүдээс үүдэж Монгол Улсад цахим орчинд олон нийтийн сүлжээний зохисгүй агуулгуудын талаар ирсэн гомдлуудыг цаг тухайд нь нэгдсэн шугамаар авч, шийдэж байгаагүйгээс болж гэмт этгээдүүд үйлдлээ үргэлжлүүлэх боломж нээгдэж, хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Дэлхийн бусад улс орнуудаас судалж үзэхэд Герман, Япон гэх мэт олон улсууд хүний эрхийг цахим орчинд хамгаалахын тулд олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчидтэй харилцах сувгаа тодорхой болгож дэвшил гаргасан байдаг. Манай улс ч гэсэн энэ жишгээр цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай болохоор олон хууль бичиж, ажилласан ч өргөн баригдаагүй олон жилийн нүүрийг үзжээ. 

Иймд салбарын сайдын хувьд цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай болох нь зөв гэдэг байр суурьтай байна. Та бүхэн маань юу гэж бодож байна. Нээлттэй саналаа бичээрэй.  

Н.Учрал Сайд ингэж бичжээ. Иргэдээ дэмжээд өгөөчээ!


Cэтгэгдлүүд
  • Үүсгэсэн:
  • М.ТЭЛМҮҮНСАЙХАН
Дэмжсэн 0%
Дэмжээгүй 100%
Дэмжинэ Дэмжихгүй