Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авмаар байна.

4 хүүхэд тутмын нэг нь таргалалт, идүүлэл жинтэй байгаа нь олон өвчний эх суурь болж байна. Чихэр, амт оруулагч ихтэй, жингийн илүүдэл үүсгэдэг ундаа, чихэр, амттан, чипс зэрэг хүүхдэд зориулсан хоол хүнсийг Малайзын туршлагаар тусгай тэмдэглэгээтэй болгох, сурталчилгааны цагийг хязгаарлах хэрэгтэй байна.
Эрүүл мэндэд хортой буюу илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээр тамхины хайрцаг дээр байдаг шиг анхааруулгатай, илчлэгийн хэмжээг заадаг байх ёстой. Насанд хүрсэн 2 хүн тутмын нэг жингийн илүүдэлтэй, чихрийн шижин, зүрх, судасны өвчин, хорт хавдрын гол эх үүсвэр нь таргалалт юм.
Мэдээллийн технологи ашиглан, хүн биеэр ирж очих шаардлагагүй болгож байгаа хувийн хэвшлийн санаачилгыг дүүрэг, нийслэлийн засаг захиргаанаас өөс нэрлэн урамшуулдаг болох нь түгжрэлд том хувь нэмэр болно шүү.Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд цөөн, хэт төвлөрсөн, нүсэр байгааг өөрчилж, цомхон, илүү олон салбартай, нэг дороос олон үйлчилгээ үзүүлэх чадвартай болгомоор байна. Зөвхөн дүүрэг, Дүнжингаравт байгааг яаралтай өөрчилж, банк, үүрэн холбооны компаниудын салбар шиг олон болгох хэрэгтэй.

Cаналтай

Харсан

Сэтгэгдэл
Cэтгэгдлүүд