Хүүхдийн мөнгийг ялгаварлах нь буруу…

Энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамааруулан олгохоор тусгасан. Үүнийг буруу гэж үзэж байгаа ба энэхүү шийдвэрээ эргэж харахыг хүсэн санал хүргэж байна. Зөвхөн өөрийн тохиолдлоор жишээ болгон хэлэхэд:
Миний бие 3 хүртэлх насны хүүхэд асрах чөлөөтэй 2 бага хүүхдээ харан гэртээ байна. Том охин оюутан. Нөхрийн цалин ЗГ-ийн заасан хязгаараас дөнгөж давж байгаа. Тиймч байхгүй бол бидний 5-н ам бүл амьдрах янзгүй учраас өнгөрсөн жил нөхөр ажлаа солин ам бүлээ тэжээхийн тулд өдөр шөнийг умартан шинэ ажилд шимтэн ажиллаж байгаа. Нялх хүүхдийн памперс, хүүхдүүдийн нэмэгдэл хоол хүнс, оюутан хүүхдийн сургалтын төлбөр, гэр бүлийн идэш хоол, цалингийн зээл, одоо ипотекийн зээл гээд маш их хэрэгцээг төрд болон гэрт хүүхдээ асарч байгаа надад дараа үл болон хүргэхээр тэмцэж байгаа нөхөртөө талархан суугаа. Бидний амьдралд хүүхдийн мөнгө үнэхээр өгөөжтэй хэрэгцээтэй байдаг. 3-н хүүхдийн 300.000 төгрөг наанадаж сарынхаа мах, гурилын хэрэгцээг хангачихдаг. Энэхүү орлого байхгүй болоход бидний амьдралын хэрэгцээ мэдэгдэм хумигдах болж таарна. Иймээс асуудлыг эргэн харж нааштай шийдвэрлэж өгнө үү.
Cэтгэгдлүүд