Монголын Хүүхэд ,гэр бүлийн мэдээллээр мөнгө хүүлэгч гадны байгууллагуудын асуудлыг цэгцлэх цаг

images

Тусламж ирсэний дараа хүүхдүүд хавартаа ганц витамин, зундаа бага сага хичээлийн хэрэгсэл, өвөл ганц нэг дулаан хувцастай золгодог аж. Бяцхан үрсийн хиргүй сэтгэлээс гарсан ээж нь ажилгүй, аав нь архичин гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл, улс орны нүүр царайг харуулж байж орж ирсэн энэ тусламж маягын юмсыг аваад хүүхдүүд мөн л “Сайн байна уу, танд баярлалаа, би таны тусламжийг хүлээж аваад их баяртай байна” гэсэн мөрүүдийг гараараа бичиж, захидал болгон илгээдэг байна. Oлон монгол хүүхдийн нэр төр , эмзэг ядуу байдлыг ашиглан хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нэрийн дор жилд 4 сая гаруй ам  долларын санхүүжилтийг зөвхөн МОНГОЛ хүүхдийн нэрээр босгож байгаа нь баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж.Энэ үйл ажиллагаа нь өнөөдөр Монгол улсад хэрэгжиж буй  Хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой олон хууль, журам зөрчсөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшлах мөнгө угаасан, санхүүжилтийн үйл ажиллагаа гэж  асуудалд хандаж бодит байдлыг мэдээлсэн,  Монгол улсад зарж идэж болох, мөнгө олж болох бүх салбарт ХУЛГАЙ,ХУДАЛ ХУУРМАГ газар авсаар. Монгол улсад төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж буй олон улсын гэх тодотгол бүхий байгууллага нь анх зөвшөөрөл авсан зорилгоосоо хазайх, тэдгээр байгууллагад төрийн байгууллагын зүгээс ямар ч хяналт тавьдаггүй зэрэг нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нэрийн доор Монголын ирээдүй болсон 15000 үр хүүхдүүдийн нэрээр тухайн улсдаа хандив цуглуулж, зарцуулах ёстой төсөв нь зүй ёсоороо зарцуулагдахгүй байгаа зэрэг нь өнөөдөр эдгээр байгууллагад тавих хяналт шалгалтыг чангатгах болсон юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна.


Cэтгэгдлүүд
  • Үүсгэсэн:
  • НОРОВСҮРЭН
Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%
Дэмжинэ Дэмжихгүй