Нийгмийн даатгалийн системдээ реформ хийе

images

Би 24 настай энгийн л нэг програмч мэргэжилтэй хүн бөгөөд 80,000 гаруй ажиллах хүчний нэг билээ. Гэвч миний сар болгон зүтгэж олж буй 2 сая төгрөг (бодит цалин биш)-ний маань 225,000 төг нь НДШ өгч байгаа ба ажил олгож буй байгуулага маань намайг цалинжуулахын тулд мөн 225,000 төг төлж байна. Үндсэндээ 450,000 төг зөвхөн нийгмийн даатгалд хүчээр төлж байна. Харамсалтай энэхүү шимтгэлийг хаана, юунд, хэнд зарцуулж байгааг би үнэхээр мэдэхгүй байгаа нь надаас хулгай хийж байгаатай л адил мэт санагддаг. Ирээдүйн инфляци гэх мэт зүйлүүдэд бэлдэж уул нь энэ санг өсгөж үржүүлэх ёстой байтал зүгээр банкд хадгалдаг нь харамсалтай байна. Үндсэндээ эдийн засагч нарийн хэлээр хүчээр төлдөг Понзийн схем юм. Үүнийг эхнээс нь авхуулж шийдэхгүй бол залуу ажиллах хүчин цаашид энэ улсад үлдэхгүй эрсдэл үүсчээ. Тиймээс дараах санал байна.

Шийдэл:
1. НДШ нэмэхгүй байх тал дээр онцгой анхаарах мөн бууруулах зорилгоор зарцуулалтыг нь мэргэжлийн хувийн хэвшлүүдэд даатгаж шаардлагатай хүмүүст л энэ сангаас тусламж үзүүлэх бололцоог олгох ингэсэнээр ядаж салбарт гарч буй зөрчлийн хэрэг багасна
2. Цаашид энэ санг өсгөх боломжыг мэргэжлийн хөрөнгө оруулалтын хувийн хэвшлүүдэд даатгах (Мандал, Апекс гэх мэт)
3. Байгуулагаас авдаг НДШ-ээ больчихвол ядаж олон хүн ажлын байртай болно эсвэл хүмүүсийн цалин нэмэгдэнэ


Cэтгэгдлүүд
БЯМБАСҮРЭН
Улс эх орноо хөгжүүлье гэвэл ндш.ээ ядаж 5-10% болгох, бид хөдлөмөрлөсөнийхөө төлөө татвар төлөх албагүй мөн тэтгэвэрч авмааргүй байна. Хэнч ихийг төлж багыг авахыг хүсэхгүй.
  • Үүсгэсэн:
  • Б.БАТЦЭРЭН
Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%
Дэмжинэ Дэмжихгүй