Цэргийн хүн, эмч 2 тарган байж болохгүй

Өнөөдөр Монголчуудын 2 эрэгтэй тутмын 1 нь, 3 эмэгтэй тутмын 2 нь, 3 хүүхэд тутмын 1 нь жингийн илүүдэлтэй буюу тарган болсон байна гэдгийг 2017 оны Монгол улсын засгийн газар, НҮБ-ийн хамтарсан Хоол тэжээлийн 5-р судалгаанд онцолсон байдаг. Энэ байдал нь өнөөгийн эмнэлгүүд дээр ямар нэг өвчин зовиурь ярьсан үйлчлүүлэгч нарын оочер дараалал ихэссэн байдал, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хорт хавдраар нас барагсдын тоо, өдөр тутмын хэвийн амьдралаараа явж байгаад гэнэтийн үхлээр хорвоог орхих байдлаар харагдаж байгаа болно. Үүний эх үндэс суурь нь таргалалтаас болж байна гэдгийг чухалд авч үзэхгүйгээр үүнээс улбаалсан өвчнүүд их болсон гээд тухайн өвчлөлүүдийг илрүүлэх эрт илрүүлгийн компанит ажил зохиож засгаас мөнгө зарахын оронд таргалалттай тэмцэх ажил зохиох нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Энэ нь бидний амьдралын хэв маяг буруу, хоол хүнсний сонголт дээр эрүүл мэнд, шим тэжээл, зохисгүй хооллолт зэргийг харгалзахгүй байгаатай холбоотой юм. Үүний хамгийн тод жишээ нь:
- төрийн цэргийн байгууллагуудад ажиллаж байгаа офицер ахлагч нар жингийн илүүдэлтэй байх нь хэвийн үзэгдэл болсон мөртлөө байнгын бэлэн байдал, хурдан шаламгай, дайчин чанар ярих,
- эмч нар өөрсдөө зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг гэдгээ хэрэгжүүлдэггүй байдал нь биеийн зохисгүй бүтэцтэй байдлаар харагддаг мөртлөө хүмүүст жингээ хас, тур, зөв хоолло гэж зөвлөгөө өгөх, эмчлэнэ гэх, мөн дээр дурдагдсан өвчлөлүүд их байна гэж ярих нь ёс суртахууны хувьд байж боломгүй юм.
Cэтгэгдлүүд