Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой импортын татварыг 0 болгох

Дэлхий даяар сүүлийн 3 жил Корона цар тахлын улмаас эдийн засгийн хүнд байдалд байсаар байна. Монгол Улс ч Үндэсний үйлдвэрлэл сайн хөгжөөгүй байснаас болоод бараа бүтээгдэхүүний хомсдолд тодорхой хэмжээнд орсон. Бид цаашид ашиг малтмалаа дотооддоо боловсруулж Үндэсний үйлдвэрлэлээ хурдан хугацаанд хөгжүүлэх гэвэл хамгийн түрүүнд импортоор гаднаас орж ирж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн түүхий эд болон тоног төхөөрөмжийн татварыг 0 болгох зайлшгүй шаардлагатай. Мөн үүнийг дагаад татварын уян хатан бодлогыг ч хэрэгжүүлэх нь чухал. Ингэвэл Монгол Улс цаашид дотооддоо олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж өөрсдийгөө хангах бүрэн боломжтой. Иймээс жижиг дунд үйлдвэрлэлийн түүхий эд болон тоног төхөөрөмжийн импортын татварыг 0 болгож өгнө үү? хэмээн албан ёсоор хүсэлт тавьж байна.
Жич: Солонгос Улс Ковидын нөхцөл байдлын 3 жилийн үед жижиг дунд үйлдвэрлэл нь сайн хөгжсөн байсан учраас бараа бүтээгдэхүүний хомсдолд огтхон ч ороогүй. Бид Солонгос Улсаас туршлага судалж, суралцах зүйл маш их байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Cэтгэгдлүүд