УБ хотод шинээр Метроны line байгуулах тухай

images

УБ хот маань шинээр Метро байгуулах тал дээр олон жил яригдсаар ирлээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл үр дүнтэй зүйл хийгдсэнгүй. Хамгийн сүүлд тулгуурт баганан хөнгөн метро байгуулах тухай улс төрчид ярьсаар одоо чимээгүй болсон. Энх тайвны өргөн чөлөөнд тулгуурт баганан метроны шугам нь нилээд амаргүй байхаа. Газар доогуур туннелээр байгуулах ч бас өртөг зардал ихтэй. Надад нэг санал байна. Одоо байгаа УБ төмөр замын шугамыг ашиглан Толгойт орчмоос эхлэн Амгалан өртөө хүртэл газар дээгүүр метроны line байгуулбал хямд өртөгтэйгээс гадна хурдан хугацаанд байгуулах боломжтой. Одоо байгаа төмөр замыг ашиглан нэмэлтээр цахилгааны шугам тавьж гаднаас метрог худалдаж авах шаардлагатай. Харин одоо байгаа гол төмөр замыг 22-ийн товчооноос Богд уулын урдуур тойруулан Төв аймгийн нутгаар өнгөрүүлж Хөшигийн хөндий, Налайх, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайруулан шинээр төлөвлөвөл зүгээр санагдаж байгаа. Метроны судалгааг хамгийн ойрын жишээ болгож БНСУ-аас авах хэрэгтэй болов уу? Солонгос улс 1970 аад оноос хойш метроны асар их туршлагатай улс билээ. Одоо Солонгос Улсад  Тэгвэл Монгол Улс, УБ хот хурдан хугацаанд метротой болох боломж байна. Та бүхэн дэмжиж өгөөрэй. Баярлалаа 


Cэтгэгдлүүд
  • Үүсгэсэн:
  • Л.НАЦАГ
Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%
Дэмжинэ Дэмжихгүй