Утааг багасгах

Сайн байна уу?
Жилийн жилд утаатай тэмцэх нэрийдлээр хэдэн тэрбумын төсөвлөсөн зардлын үр дүн гарахгүй байна.
Үүнээс гар болох шийдлүүд байгаа боловч төрийн эрх мэдэлтэнгүүд өөрт ашиггүй бол хэрэгжүүлэхгүй байх дүр зураг харагддаг. Асуудлыг жижигээс том руу төлөвлөгөөтэйгээр шийдмээр байна. Хэн нэгэн дарга, сайд солигдоход урт хугацааны төлөвлөлтөнд өөрчлөлт хийх, үйл ажиллагааг зогсоох, эсхүл нөлөөлөх зэргийг болимоор байна.
Гарц шийдэл юу байж болох вэ?
1. Айл өрх бүрийг өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг, өөрөөр хэлбэл нарны болон салхины хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргах боломж, хууль эрх зүйн нөхцлийг бүрдүүлж өгмөөр байна.
2. Монголын дулааны станцуудын шөнийн цахилгааныг айл өрх бүрд үнэгүй олгож, цахилгаанаар ажилладаг халаалтын системийг бүрэн дэмжих /энэ нь зөвхөн шөнийн хугацаанд/, айл өрх бүрд халаалтын системийг нэг удаадаа үнэгүй олгох нь олон жилийн утааны эсрэг зарцуулах зардлаас хамаагүй хэмнэлттэй болно.
3. Энэ чиглэлээр ажиллах ажлын хэсэгт ажлаа мэддэг, туршлагатай, мэдлэгтэй мэргэжилтэнгүүд болон хүмүүсийг оруулмаар байна. Албаны дарга, хотын дарга, сайд нар ороод өнөөдрийн үр дүн гарч байгаа болов уу? Тэд бүгдийг мэдэх албагүй, харин зохих түвшний шийдвэрийг гаргаж, чиглүүлэх үүргээ сайн гүйцэтгэмээр байна.
4. Хугацаа нь дууссан автомашин болон автобусыг замын хөдөлгөөнд оролцохыг шууд зогсоох хэрэгтэй.
5. Ил болон далд замтай метрогоо түргэн шийдмээр байна. Хотын төлөвлөлтөнд тусгаж, тогтвортой шийдвэр гарган шуурхай арга хэмжээ авч ажилламаар байна.
Эцэст нь хэлэхэд нийтийн санал асуулгыг авахдаа бүртгэлгүй авах бол илүү олон ашигтай саналууд ирэх болов уу?
Хүндэтгэсэн,
Д.Отгонжаргал
Cэтгэгдлүүд