Үйлчилгээний нөхцөл


Үйлчилгээний нөхцөл:

Цахим оролцооны веб портал e-tanhim.gov.mn-ийн үйлчилгээний нөхцөл

e-tanhim.gov.mn Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яамны эрхлэн ажиллуулдаг иргэдийн дуу хоолойг цахим хэлбэрээр засгийн газарт хүргэх нэгтгэсэн веб портал систем юм. Та системд нэвтэрснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч санал асуулга үүсгэх болон санал асуулгуудад оролцох боломжтой болно.

Нэг. Нэр томьёоны тодорхойлолт

1.1. “e-tanhim.gov.mn” нь иргэдийн дуу хоолойг цахим хэлбэрээр авах боломжтой веб портал систем юм.

1.2.  “ДАН” нь цахим орчинд тухайн иргэнийг таньж, баталгаажуулах зорилготой, өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй ажиллах боломжтой платформ бүхий танилт нэвтрэлтийн нэгдсэн систем юм.

Хоёр. e-tanhim.gov.mn системийн үйлчлүүлэгч

2.1. Монгол Улсын иргэн (зарим үйлчилгээнд насны хязгаар тогтоож болно);

2.2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн (Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан, хурууны хээний мэдээллийг өгсөн байх шаардлагатай);

Гурав. e-tanhim.gov.mn-д нэвтрэх

3.1. Үйлчлүүлэгч e-tanhim.gov.mn -д дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:

  • тоон гарын үсэг,
  • цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах “ДАН” систем,
  • интернэт банкны эрх
  • бусад.

3.2. ДАН системд ашиглагдах үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсгийн гэрчилгээ, гар утас руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг хэрэглэгч хариуцна.

3.3. Үйлчлүүлэгч өөрийн бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үйлчилгээ авч дууссан бол системээс гарах шаардлагатай. Үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг e-tanhim.gov.mn хариуцахгүй.

3.4. e-tanhim.gov.mn-нд робот, бот, програм хангамж ашиглан нэвтрэх, бүртгүүлэхийг хориглоно.

3.5. e-tanhim.gov.mn өөр үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхийг ашиглаж үйлчилгээ авахыг хориглоно.

3.6. e-tanhim.gov.mn -д нэвтрэх эрх, нууц үг, тоон гарын үсгийн токен зэргийг бусдад хууль бус зорилгоор дамжуулах, ашиглуулахыг хориглоно.

3.7. Үйлчлүүлэгч e-tanhim.gov.mn -д нэвтрэх эрхээ бусдад алдсан, шилжүүлсэн эсхүл зөвшөөрөлгүй таны хувийн мэдээлэлд хандсан нөхцөл байдал үүссэн гэж үзвэл энэ тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, нууц үгээ солих үүрэгтэй.

 

Дөрөв. Хувийн өгөгдөл, мэдээлэл

4.1. e-tanhim.gov.mn -д “ДАН” систем , интернэт банкны эрх болон бусад нэвтрэх хэсгүүдийг ашиглан нэвтэрснээр тухайн үйлчилгээнд ашиглагдах Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, эрх бүхий төрийн байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрнө.

4.2. e-tanhim.gov.mn -д үүссэн үйлчлүүлэгчийн дата мэдээллийг өөрийнх нь албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр арилжаа, зар сурталчилгааны зорилгоор ашиглахыг хориглоно.

4.3. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний хүсэлттэй холбоотой цахим баримт бичиг, дата мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цахим архив үүсгэн хадгална.

4.4. e-tanhim.gov.mn -тэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь e-tanhim.gov.mn -ийн дата бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай”, “Төрийн болон албаны нууцын тухай”, “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

 

Тав. Хэрэглэгчийн эрх

5.1. Үйлчлүүлэгч e-tanhim.gov.mn -ийг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй.

5.2. Үйлчлүүлэгч e-tanhim.gov.mn порталаар гаргасан хүсэлтийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.

5.3. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг гаргах эрхтэй.

 

Зургаа. e-tanhim.gov.mn -ийн эрх, үүрэг

6.1. Үйлчлүүлэгч энэхүү нөхцөлөөр тогтоосон үүргийг биелүүлээгүй тохиолдолд e-tanhim.gov.mn -д нэвтрэх эрхийг цуцлах, түр хугацаагаар хаах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлнэ.

6.2. e-tanhim.gov.mn-ийн хөгжүүлэлт, найдвартай ажиллагаа, үйлчилгээнд ашиглагдсан үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

6.3. Санал асуулгын үр дүнгийн талаар үнэн зөв, цэгцтэй мэдээллийг үйлчлүүлэгчид өгөх үүрэгтэй.

 

Долоо. Хууль зөрчсөн хэрэглээ (үйлдэл)

7.1.  e-tanhim.gov.mn порталыг дараахь зорилгоор ашиглаж болохгүй. Үүнд: 7.1.1. хууль зөрчсөн, залилан мэхэлсэн шинжтэй аливаа үйлдэл;

7.1.2. хуурамч хаяг ашиглан үйлчилгээ авахыг завдах;

7.1.3. e-tanhim.gov.mn болон түүний дэд системүүдэд халдах, хакердах, системд гэмтэл, саатал учруулах, доголдуулах;

7.1.4. бусад үйлчлүүлэгчийн эрхийг зөрчих, e-tanhim.gov.mn ашиглахад нь саад учруулах;

7.1.5. хууль зөрчсөн, зөрчихийг уриалсан агуулгатай материалыг нийтлэх, илгээх.

 

Найм. e-tanhim.gov.mn -ний ашиглалт, үйлчилгээ

8.1.e-tanhim.gov.mn нь 7 хоногийн бүх өдөр 24 цагийн горимоор ажиллана.

8.2. e-tanhim.gov.mn төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх зорилгоор хэсэгчлэн болон бүрэн хэмжээнд түр зогсолт хийж болно. Засвар үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 2 хоногийн өмнө нийтэлж байна.

8.3. Үйлчлүүлэгч нь e-tanhim.gov.mn -ийг ашиглах тухай 11-11 тусгай дугаараас мэдээлэл авч болох ба үйлчлүүлэгчийн байгаа байрлалд биечлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.

8.4. e-tanhim.gov.mn-ийн алдаанаас болж үйлчлүүлэгч, гишүүн байгууллагад учирсан аливаа хохирлыг шалгах техникийн багийг байгуулах ба түүний дүгнэлтэд үндэслэн асуудлыг шийдвэрлэнэ.

 

Ес. Бусад

9.1. Үйлчлүүлэгчээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг 11-11 утсаар (ажлын өдрүүдэд 08:30 - 17:30 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.

9.2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд e-tanhim.gov.mn нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.

9.3. Үйлчлүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад үйлчлүүлэгчид хохирол учруулсан нь батлагдвал Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

9.4. Эрх бүхий төрийн байгууллага үйлчлүүлэгчийн мэдээлэлтэй хуулийн дагуу танилцах эрхтэй байна.

9.5. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.