Улаанбаатар хотоос их дээд сургуулиудыг бусад хот аймгуудад яаралтай хуваарилан нүүлгэвэл олон талын ашигтай
Улсын сургуулийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Нэг ангид хэтэрхий их хүүхэд буюу 50-60 гаран хүүхэд суралцдаг болохоор ангид ширээ сандлын хүртээмж бага, ханиад томуу маш их тусах, Нэг багшид ногдох хүүхдийн тоо их, ажлын ачаалал ихтэй байдаг нь сурлагын чанарт муугаар нөлө...
-
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАНЫГ СОНСОЖ БАЙНА…
Танд засаг төрд шууд хаяглах тодорхой санал байна уу? Танд өөрийн санал бодол, үгээ хүргэх талбар үгүйлэгддэг үү? Яаж өөрчилбөл, ямар шийдвэр гаргавал Монголын хөгжилд нэн тустай вэ? Хаана, юу хийвэл, хэрхэн өөрчилбөл Таны амьдрал, улс оронд онц чухал хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болж байна вэ? Нэг хүнд оногдох газар нутаг, эрдэнэс баялаг, мал сүргээр арвин, агуу их түүхтэй, ардчилсан Монгол орноо хөгжүүлэх өргөн боломжоо яаж илүү бодитой ашиглах вэ? Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын эх үндэс нь иргэн Таны санал. Асуудал бэрхшээлийг давах, бурууг засах, зөвийг тэтгэх мэргэн ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, үнэт санал Танд бий. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрнэ гэдэг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Таны эрх. Иргэнийхээ санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. E-tanhim.gov.mn иргэн Таны санал бодол, дуу хоолойн чөлөөт индэр байх болно. Засгийн газар Таны саналыг тасралтгүй хүлээн авах талбар байх болно. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчад шууд хүрнэ. Улс орноо хөгжүүлэх санал бүхнийг хүндэтгэн хүлээн авч, заавал хариу өгч байх болно. Өдөр бүр холбоотой байя! Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн Таныг сонсож байна. Та саналаа хэлээрэй, бичээрэй.
-
Санал асуулга оруулах:
Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд өөрчлөхийг хүссэн зүйлийн тухай санал асуулга үүсгэж иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Таны үүсгэсэн санал асуулгыг админ хүлээж авч зөвшөөрсний дараа нийтлэгдэхийг анхаарна уу. Нийтлэгдсэний дараа асуулгын агуулгыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй юм.