Сайн байна уу? Жилийн жилд утаатай тэмцэх нэрийдлээр хэдэн тэрбумын төсөвлөсөн зардлын үр дүн гарахгүй байна. Үүнээс гар болох шийдлүүд байгаа боловч төрийн эрх мэдэлтэнгүүд өөрт ашиггүй бол хэрэгжүүлэхгүй байх дүр зураг харагддаг. Асуудлыг жижигээс том руу төлөвлөгөөтэйгээр шийдмээр байна...
Сайн байна уу, Бид одоо утаагаа яаж хэрхэн шийдэх вэ,та нарт ч мөн үнэртэж ,амтагдаж байгаа байхаа ,ирээдүйн шийдэл төлөвлөгөө,үйлдэл байна уу? баярлалаа.
1. Төрийн алба чадамжгүй, эрх мэдэлтэй хүний талд үйлчилдэг, авилгалд хэт автсан байдал иргэд биднийг маш ихээр чирэгдүүлж эрүүл мэнд хохироосоор байна. Манай улс уул нь иргэд биднийг хамгаалсан сайн хуультай гэж үзэж байгаа ч хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс иргэдийн талд хууль ёсны шийдвэр гаргада...
улсын эмнэлэгт шүдны цаг огт олдохгүй юм бүр сар 2 сарын дараа цаг сул бна ч гэх шиг эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авмаар бна Шүдний эмчээ хүртээмжтэй болгож нэмэгдүүлээчээ
Өнөөдөр Монголчуудын 2 эрэгтэй тутмын 1 нь, 3 эмэгтэй тутмын 2 нь, 3 хүүхэд тутмын 1 нь жингийн илүүдэлтэй буюу тарган болсон байна гэдгийг 2017 оны Монгол улсын засгийн газар, НҮБ-ийн хамтарсан Хоол тэжээлийн 5-р судалгаанд онцолсон байдаг. Энэ байдал нь өнөөгийн эмнэлгүүд дээр ямар нэг өвчин зовиу...
Орхон аймаг, Эрдэнэт хотын агаарын чанар сүүлийн хэдэн жилд гамшгийн хэмжээнд хүрлээ. Хүүхдүүд ханиад томуунаас салахаа байлаа... Эрдэнэт хотруу түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргаж сайжруулсан шахмал түлш түлдэг болгох ч юмуу ямар нэг арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй байна. М...
Утааны асуудлаа яаралтай шийднэ үү, угаартаж үхлээ
4 хүүхэд тутмын нэг нь таргалалт, идүүлэл жинтэй байгаа нь олон өвчний эх суурь болж байна. Чихэр, амт оруулагч ихтэй, жингийн илүүдэл үүсгэдэг ундаа, чихэр, амттан, чипс зэрэг хүүхдэд зориулсан хоол хүнсийг Малайзын туршлагаар тусгай тэмдэглэгээтэй болгох, сурталчилгааны цагийг хязгаарлах хэрэгтэй...
-
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАНЫГ СОНСОЖ БАЙНА…
Танд засаг төрд шууд хаяглах тодорхой санал байна уу? Танд өөрийн санал бодол, үгээ хүргэх талбар үгүйлэгддэг үү? Яаж өөрчилбөл, ямар шийдвэр гаргавал Монголын хөгжилд нэн тустай вэ? Хаана, юу хийвэл, хэрхэн өөрчилбөл Таны амьдрал, улс оронд онц чухал хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болж байна вэ? Нэг хүнд оногдох газар нутаг, эрдэнэс баялаг, мал сүргээр арвин, агуу их түүхтэй, ардчилсан Монгол орноо хөгжүүлэх өргөн боломжоо яаж илүү бодитой ашиглах вэ? Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын эх үндэс нь иргэн Таны санал. Асуудал бэрхшээлийг давах, бурууг засах, зөвийг тэтгэх мэргэн ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, үнэт санал Танд бий. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрнэ гэдэг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Таны эрх. Иргэнийхээ санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. E-tanhim.gov.mn иргэн Таны санал бодол, дуу хоолойн чөлөөт индэр байх болно. Засгийн газар Таны саналыг тасралтгүй хүлээн авах талбар байх болно. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчад шууд хүрнэ. Улс орноо хөгжүүлэх санал бүхнийг хүндэтгэн хүлээн авч, заавал хариу өгч байх болно. Өдөр бүр холбоотой байя! Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн Таныг сонсож байна. Та саналаа хэлээрэй, бичээрэй.
-
Санал асуулга оруулах:
Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд өөрчлөхийг хүссэн зүйлийн тухай санал асуулга үүсгэж иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Таны үүсгэсэн санал асуулгыг админ хүлээж авч зөвшөөрсний дараа нийтлэгдэхийг анхаарна уу. Нийтлэгдсэний дараа асуулгын агуулгыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй юм.