Бусад Барилга засварын ажил хийх цагийн хязгаар

Барилга засварын дуу чимээтэй ажлыг хмйх цагийг оройн 20- с өглөөний 7 цаг болгож журамлахыг хүсч байна. УБ хотод маш их байшин барилга ойрхон зайтай барилга барих ажлаа бусдыг амардаг цагаар хийдэг. Эргэн тойронд нь нялх хүүхэдтэй айлууд амьдрах хицүү. Зохих журмаар л зохицуулахгүй бол бусдын амьдр...

Дэмжсэн 0%
Дэмжээгүй 0%

  • Үүсгэсэн:
  • Ч.МӨНГӨНСОР
Бусад УБ хотод шинээр Метроны line байгуулах тухай

УБ хот маань шинээр Метро байгуулах тал дээр олон жил яригдсаар ирлээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл үр дүнтэй зүйл хийгдсэнгүй. Хамгийн сүүлд тулгуурт баганан хөнгөн метро байгуулах тухай улс төрчид ярьсаар одоо чимээгүй болсон. Энх тайвны өргөн чөлөөнд тулгуурт баганан метроны шугам нь нилээд амаргүй...

Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%

  • Үүсгэсэн:
  • Л.НАЦАГ
Бусад Агаарын бохирдлоо багасгах доривтой ажил хийгээч гуйя

Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлэхээр болсон байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ асуудлыг шийдээч

Дэмжсэн 0%
Дэмжээгүй 0%

  • Үүсгэсэн:
  • З.БАТЖАРГАЛ
Бусад Ипотек 8%-г 6%болгох

Иргэдэд ялгавартай хандаж болохгүй ипотек 8%-г 6% болгож өгнө үү

Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%

  • Үүсгэсэн:
  • СУМЪЯА
Бусад Явган хүний болон нийтийн эзэмшлийн талбайг ТҮЦ-с чөлөөлөх

Автобусны буудал дээр 1-с ихгүй ТҮЦ байрлуулах, ялангуя явган хүний зам дээр байрлуулсаныг холдуулах. Автобусны буудал дээр байх ТҮЦ нь карт цэцэглэдэг, өвөл дулаацдаг, зун сэрүүцдэг зориулалттай том зай, талбайтай байлгах. 

Дэмжсэн 100%
Дэмжээгүй 0%

  • Үүсгэсэн:
  • АЛТАНГЭРЭЛ
Бусад Заавал ТҮК -ийн ажилтан цэвэрлэх ёстой юмуу?

Өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр компани, байгууллага бүр орчныхоо явган хүний зам талбайг өдөр бүр заавал цэвэрлэх үүрэгтэй болгохгүй бол ТҮК-ийнхэн хүчрэхгүй, олон нийтэд ч ийм соёл, хандлага тогтохгүй байна.

Дэмжсэн 92%
Дэмжээгүй 7%

  • Үүсгэсэн:
  • МЯГМАРСҮРЭН
Бусад Дугуйгаа хулгайд алдахаас үнэндээ залхаж байна.

Улаанбаатарын түгжрэлийг зөвхөн зам, гүүр барьснаар, машинд зориулж бүтээн байгуулалт хийснээр багасгаж чадахгүй. Төрийн болон үйлчилгээний байгууллага бүрд стандартын, камерын хяналттай дугуйн зогсоол байгуулахыг журамлах шаардлагатай. Мөн дугуй, дагалдах хэрэгслийг татвараас чөлөөлнө үү.

Дэмжсэн 95%
Дэмжээгүй 4%

  • Үүсгэсэн:
  • ЦЭНД-АЮУШ
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАНЫГ СОНСОЖ БАЙНА…

    Танд засаг төрд шууд хаяглах тодорхой санал байна уу? Танд өөрийн санал бодол, үгээ хүргэх талбар үгүйлэгддэг үү? Яаж өөрчилбөл, ямар шийдвэр гаргавал Монголын хөгжилд нэн тустай вэ? Хаана, юу хийвэл, хэрхэн өөрчилбөл Таны амьдрал, улс оронд онц чухал хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болж байна вэ? Нэг хүнд оногдох газар нутаг, эрдэнэс баялаг, мал сүргээр арвин, агуу их түүхтэй, ардчилсан Монгол орноо хөгжүүлэх өргөн боломжоо яаж илүү бодитой ашиглах вэ? Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын эх үндэс нь иргэн Таны санал. Асуудал бэрхшээлийг давах, бурууг засах, зөвийг тэтгэх мэргэн ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, үнэт санал Танд бий. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрнэ гэдэг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Таны эрх. Иргэнийхээ санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. E-tanhim.gov.mn иргэн Таны санал бодол, дуу хоолойн чөлөөт индэр байх болно. Засгийн газар Таны саналыг тасралтгүй хүлээн авах талбар байх болно. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчад шууд хүрнэ. Улс орноо хөгжүүлэх санал бүхнийг хүндэтгэн хүлээн авч, заавал хариу өгч байх болно. Өдөр бүр холбоотой байя! Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн Таныг сонсож байна. Та саналаа хэлээрэй, бичээрэй.

  • Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд өөрчлөхийг хүссэн зүйлийн тухай санал асуулга үүсгэж иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Таны үүсгэсэн санал асуулгыг админ хүлээж авч зөвшөөрсний дараа нийтлэгдэхийг анхаарна уу. Нийтлэгдсэний дараа асуулгын агуулгыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй юм.