Нэгэнт нийслэл хотод авто машин нь зам дээрээ, зогсоол дээрээ багтахаа байлаа. Дээрээс нь чанар муудсан, осол аваарт орсон тааруу машинууд их орж ирж байна. Баттерэйтэй машины баттэрэйний хог манайд боловсруулах газар байхгүй. Байгалд шингэж хордуулах эрсдэл байна. Иймээс машины импортоо хумьж, нийт...
Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахад авто замын төлөвлөлт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Орон сууц барих зориулалттай газрын зөвшөөрөл олгохоосоо өмнө эхлээд авто замаа төлөвлөх зайлшгүй шаардлага үүсэж байна. Жич: Яармагийн авто зам эхлээд төлөвлөлт сайн хийгээгүй баригдсанаас болоод одоо Ор...
Хотхон хороолол дундах замын орох гарах гарц нь оршин суугчдийн хамгийн төвөгтэй хэсэг болоод байна. Гэрлүүгээ орж гарахад их цаг авч байна. Учир нь 2 урсгалтай замын нэг дээр нь машинаа байршуулахаар 1 л зам болно. Тэр нь зөрөх боломжгүй тул байнга 2 талаасаа уулзаж түгжрэл их гарна төв замыг түгжр...
Авто замыг өргөн болгох, шинээр тавих, зогсоол нэмэхээс илүүтэйгээр явган хүний болон унадаг дугуйн замыг стандартын дагуу бий болгосноор иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, автомашины түгжрэл, стрессыг бууруулах боломжтой. Явган хүний зам дээр ТҮЦ байрлуулах, гэрэлтүүлэг хийхгүй байх, засварлахгүй,...
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулхын тулд бүх их дээд сургуулиудыг 21 аймагтаа жигд тарааж байршуулах. Мөн 21 аймагт малчдыг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сүү цагаан идээг хураах боловсруулах үйлдвэрүүд барьж хөдөө аж ахуйн чиглэлээр бүтээгдэхүүн бэлдэж дэлхийн зах зээлд ЭКО бүтээгдэх...
Нисэхийн аюулгүйн тойрог маш их түгжрэл үүсгэх гол үүсвэр, бас цас, бороо орсон үед маш их осол гардаг тул яаралтай 4 замын уулзвар болгож өгнө үү.
Монголд жилд 50 мянга орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригддаг. Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэхтэй холбоотой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тооцох хариуцлага маш сул байна. Дор хаяж 4 жилээр эрх...
-
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАНЫГ СОНСОЖ БАЙНА…
Танд засаг төрд шууд хаяглах тодорхой санал байна уу? Танд өөрийн санал бодол, үгээ хүргэх талбар үгүйлэгддэг үү? Яаж өөрчилбөл, ямар шийдвэр гаргавал Монголын хөгжилд нэн тустай вэ? Хаана, юу хийвэл, хэрхэн өөрчилбөл Таны амьдрал, улс оронд онц чухал хэрэгтэй вэ? Бидэнд юу саад болж байна вэ? Нэг хүнд оногдох газар нутаг, эрдэнэс баялаг, мал сүргээр арвин, агуу их түүхтэй, ардчилсан Монгол орноо хөгжүүлэх өргөн боломжоо яаж илүү бодитой ашиглах вэ? Төрийн бодлого, шийдвэр оновчтой мэргэн байхын эх үндэс нь иргэн Таны санал. Асуудал бэрхшээлийг давах, бурууг засах, зөвийг тэтгэх мэргэн ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, үнэт санал Танд бий. Сануулж хэлэх хүнгүй бол сайн хүн ч эвдэрнэ гэдэг. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Таны эрх. Иргэнийхээ санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. E-tanhim.gov.mn иргэн Таны санал бодол, дуу хоолойн чөлөөт индэр байх болно. Засгийн газар Таны саналыг тасралтгүй хүлээн авах талбар байх болно. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчад шууд хүрнэ. Улс орноо хөгжүүлэх санал бүхнийг хүндэтгэн хүлээн авч, заавал хариу өгч байх болно. Өдөр бүр холбоотой байя! Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын иргэн Таныг сонсож байна. Та саналаа хэлээрэй, бичээрэй.
-
Санал асуулга оруулах:
Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд өөрчлөхийг хүссэн зүйлийн тухай санал асуулга үүсгэж иргэдийн дэмжлэгийг авах боломжтой. Таны үүсгэсэн санал асуулгыг админ хүлээж авч зөвшөөрсний дараа нийтлэгдэхийг анхаарна уу. Нийтлэгдсэний дараа асуулгын агуулгыг хэн нэгэн өөрчлөх боломжгүй юм.